Шахмал түлшний асуудлаар Засгийн газарт асуулга тавив


Сайжруулсан шахмал түлшний хангамж багассантай холбоотойгоор Засгийн газарт асуулга тавьж байгаа тухай УИХ-ын гишүүн Т.Доржханд өнөөдөр мэдээлэв. Тэрбээр, "УИХ-ын гишүүнийхээ хувьд, Засгийн газрын тэргүүн, УИХ-ын гишүүн, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд асуулга хүргүүлж байна. Асуулгын хариуг УИХ-ын чуулганы хуралдаанаар танилцуулахыг хүсэж байна. Шахмал түлшинд иргэд урт дараалал үүсгэн зогсох боллоо. Настан, хүүхдүүд даарч байна, гэр нь хүйтэн байна. Улаанбаатар хотын нийт хүн амын 60 хувь нь гэр хороололд амьдардаг. Тиймээс гэр хорооллын хөгжил, дулаан, цахилгааны асуудлыг ярих шаардлагатай" хэмээсэн юм. Мөн тэрээр, УИХ-ын гишүүний хувьд намрын чуулган эхэлсэнтэй холбоотойгоор Монгол Улсад болж бүтэхгүй байгаа бүх асуудалд Засгийн газраас хариуцлага нэхэн ажиллана гэдгээ илэрхийлэв.
twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.