Тээврийн хэрэгслийн торгуулийн 50 хувиа хөнгөлүүлэх хугацаа өнөөдөр дуусна


Нийслэлийн Мэдээлэл, технологийн газраас хариуцан хөгжүүлдэг Тээврийн хэрэгслийн цахим үйлчилгээний https://smartcar.mn системээр иргэд тээврийн хэрэгслийн татвар торгуулиа идэвхтэй төлж байгаа аж. 2017 оны долдугаар сарын 1-нээс энэ оны зургадугаар сарын 25-ны 00:00 цаг хүртэлх хугацаанд оногдуулсан торгуультай бол ирэх сарын 1-ний дотор 50 хувийг нь төлснөөр үлдсэн 50 хувь нь өршөөгдөх боломжтой. Өнөөдрийн байдлаар тус системд 13 030 удаа ханджээ. Системд хандаж байгаа иргэдийн тоо эрс нэмэгдэж, системийн ачаалал ихэссэн байна. Иймээс Нийслэлийн Мэдээлэл технологийн газраас https://smartcar.mn системтэй холбоотой иргэдээс ирсэн дуудлага, хүсэлтүүдийг хүлээн авч шуурхай шийдвэрлэн, системийн хэвийн ажиллагааг хангах, хурд, хүчин чадлыг нэмэгдүүлэх, нэмэлт сайжруулалтын ажлыг Үндэсний дата төв УТҮГ-тай хамтран хэрэгжүүлж байгаа аж. Цагдаагийн байгууллагаас энэ оны 7 дугаар сарын 6-наас хойш нийт 40300 жолоочийн эрх, 8800 жолоочийн оноог сэргээжээ. Иргэд www.smartcar.mn болон www.toruuli.police.gov.mn сайтуудад хандан, өөрийн тээврийн хэрэгслийн дугаарыг оруулан, Зөрчлийн тухай хуулиар бэлэн бус хэлбэрээр оногдуулсан торгууль байгаа эсэхийг шалгах боломжтой. Иргэд дараах төлбөрийн шийдлийг ашиглан татвар, торгуулиа төлөх боломжтой. Үүнд: E-mongolia.mn цахим хуудас “Smartcar” аппликэйшн, Smartcar.mn цахим хуудас Egolomt.mn системийн “Интернэт банк”-аар, “Golomt bank” аппликэйшн, “SocilalPay” аппликэйшнээр, “Голомт” банкны салбар дээр биеэр очиж төлбөр төлөх “Гялс банк” аппликэйшн, Statebank.mn сайтын “Гялс цахим банк”-аар, мөн Төрийн банкны салбар дээр биеэр очиж төлбөр төлөх “Gerege” аппликэйшнээр, “Гэрэгэ киоск” машинаар дамжуулан биеэр очиж төлбөр төлөх Худалдаа хөгжлийн банкны салбар төвүүдээр өөрийн биеэр очиж төлбөр төлөх боломжтой юм.
twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.