Дотуур байранд номын булан тохижуулан өгчээ


Ховд : Энэ хичээлийн жилд Ховд аймаг дахь Хөгжил политехник коллежид 1300 гаруй оюутан суралцаж байна. Тус сургуулийн дотуур байранд жилд дунджаар 200 гаруй суралцагч хүлээн авдаг гэх судалгаа бий. Харин одоо цаг үeийн нөхцөл байдал, дадлага ажил зэрэг зарим шалтгааны улмаас 67 суралцагч сургуулийнхаа дотуур байранд амьдарч, сурч хөгжиж байна. Өнөөдөр “Дэлхийн зөн-Ховд” орон нутгийн хөгжлийн хөтөлбөрөөс тус сургуулийн дотуур байрны суралцагчдад зориулан ном хандивлаж, номын булан тохижуулан өгчээ. Үүнд, танин мэдэхүй, хувь хүний хөгжил, түүх, соёл урлаг, хүүхэд хөгжлийн чиглэлээр “best seller” болсон 149 ширхэг ном болон номын шүүгээ бүхий 3 сая гаруй төгрөгийн үнэ бүхий зүйл багтсан байна. Энэхүү ажлын үр дүнд багш, суралцагчдад өөрийгөө хөгжүүлэх болон чөлөөт цагаа үр бүтээлтэй өнгөрүүлэх боломж өргөжсөн аж.
twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.