Цагдаагийн газар иж бүрэн тоноглогдсон автомашинтай боллоо


Завхан:Тус аймагт Цагдаагийн ерөнхий газрын Тээврийн цагдаагийн албаны дарга, цагдаагийн хурандаа О.Ганбатаар ахлуулсан ажлын хэсэг ажиллаж байна. -Ажлын хэсэг аймгийн Цагдаагийн газрын үйл ажиллагаатай танилцаж, алба хаагчдад Цагдаагийн ерөнхий газраас баримталж байгаа бодлого чиглэл, хэрэгжүүлж буй үйл ажиллагааг танилцуулж мэдээлэл өглөө. Мөн үеэр цагдаагийн алба хаагчдын санал хүсэлтийг сонсож, удирдах албан тушаалтнуудаас мэргэжил ур чадварын түвшин тогтоох шалгалтыг авчээ. Мөн ажлын хэсэг тус аймагт ажиллах үеэрээ аймгийн Цагдаагийн газарт иж бүрэн тоноглогдсон гурван автомашиныг хүлээлгэн өглөө. Аймгийн цагдаагийн газарт парк шинэчлэлт хийсэн энэхүү автомашин нь хөдөлгөөнт эргүүл болон хэв журам сахиулах үйл ажиллагаанд ашиглагдах юм гэж аймгийн Цагдаагийн газраас мэдээлэв.
twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.