Их Британийн Санхүүгийн зохицуулалтын газар “Rio Tinto”-г шалгаж байна


“Rio Tinto” компани Монгол Улсын говь цөлд орших зэсийн уурхайнхаа талаар зах зээлд төөрөгдүүлсэн мэдээлэл өгсөн эсэхийг Их Британийн Санхүүгийн зохицуулалтын газар /FCA/ шалгаж байна. “Mail” сонинд эх сурвалжуудын мэдээлснээр, “FCA” албан ёсны мөрдөн шалгах ажиллагаа эхлүүлэхээр урьд нь төсөлтэй холбоотой ажил эрхэлж байсан хүмүүсээс тодруулга авч байгаа ажээ. Мөн АНУ-ын Үнэт цаас, валютын хороо /SEC/ тэргүүтэй бусад байгууллагууд дээр дурдсан асуудлыг шалгаж эхэлсэн гэдгийг эх сурвалж хэлсэн байна. Тодруулбал, “Rio Tinto”-г Оюу толгойн далд уурхайн ашиглалтад орох хугацаа хойшилж, зардал хэтэрч буйг хөрөнгө оруулагчдадаа мэдэгдэхээсээ хэдэн сарын өмнө мэдсэн гэж таамаглаж байгаа аж. 2019 онд тус компани “геотехникийн асуудлууд” тулгарсны улмаас Оюу толгойн далд уурхайн бүтээн байгуулалтын төсөв 1.3 тэрбум ам.доллароор хэтрэх төлөвтэй байгааг мэдэгдсэн юм. Харин хөрөнгө оруулагчид, шүгэл үлээгчдийн хувьд уурхайн зардал хэтэрснийг төслийн буруу менежменттэй холбон тайлбарлаж байгаа бөгөөд геотехникийн асуудлууд тун бага нөлөө үзүүлсэн гэж үзэж байна. Далд уурхайн олборлолт ирэх оны сүүлээс эхэлснээр Оюу толгойгоос жилд ойролцоогоор 500 мянган тонн зэс олборлох төлөвтэй байна. Ингэснээр дэлхийн зэсийн дөрөв дэх том уурхай болно. Зэс нь цахилгаан автомашин, салхины эрчим хүчний аль алинд ашиглагддаг тул ногоон хувьсгалын гол материал болох юм. Оюу толгой уурхайн 66 хувийг “Turquoise Hill Resources” компани эзэмшдэг бол үлдсэн хувийг Монголын Засгийн газар эзэмшдэг. Харин “Turquoise Hill”-ийн дийлэнх хувьцааг эзэмшдэг “Rio Tinto” нь уурхайн үйл ажиллагааг хариуцдаг. Монголын Засгийн газрын хувьд зардал хэтэрсэн асуудлыг судлах хөндлөнгийн шалгалтыг эхлүүлээд байгаа юм. Мөн “Turquoise Hill Resources” компанийн хөрөнгө оруулагч “Pentwater Capital Management” компани “Rio Tinto” уурхайн зардал хэтэрсэн, ашиглалтад орох хугацаа хойшилсон жинхэнэ шалтгааныг нуун дарагдуулсан хэмээн үзэж АНУ-ын шүүхэд “Turquoise Hill”-ийн эсрэг нэхэмжлэх гаргаад байна. “Rio Tinto” болон Санхүүгийн зохицуулалтын газрын аль аль нь дээрх мэдээллийн талаар тодруулга өгөхөөс татгалзжээ.
twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.