ХБНГУ-ын сэтгүүлчид Монгол орныг сурталчлахаар ирлээ


Монгол орныг сурталчлах германы хэвлэлийн төлөөлөгчид өчигдөр ирлээ. БОАЖЯ, Аялал жуулчлалын хөгжлийн төв ТӨҮГ-ын урилгаар Герман улсын үндэсний болоод Баваар бүс нутгийн 6 сэтгүүлчийг Дэлхийн аялал жуулчлалын өдрийг угтан урьжээ. ХБНГУ-ын Штутгарт хотноо 2022 оны нэгдүгээр сард зохион байгуулах СМТ 2022 – аялал амралт зугаалгын үзэсгэлэнд Монгол Улс түнш орноор оролцоно. Үзэсгэлэн нь цар тахлын дараах хэвийн байдалд болох анхны үзэсгэлэн бөгөөд 300 мянган ган хүн зорин ирдэг аж. Дунджаар 45 сая хүнд хүрч, 145 сая гаруй давтамжтайгаар тараах материал боловсруулах нөөцтэй энэ хэвлэлийн багтай урт хугацааны хамтын ажиллагааг эхлүүлж 2022 онд монголд ирэх жуулчдын урсгалыг нэмэх, германд болох үзэсгэлэнд амжилттай оролцоход 7 хоногийн айлчлал нь ач холбогдолтойг БОАЖЯ мэдээлжээ.
twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.