Төгрөгийн ам.доллартай харьцах ханш 0.01 хувиар чангарчээ


Монголбанкнаас зарласан төгрөгийн ам.доллартай харьцах сарын дундаж ханш энэ оны наймдугаар сард 2848.91 төгрөг байв. Энэ нь өмнөх оны мөн үеийнхээс 0.2 төгрөг буюу 0.01, өмнөх сарынхаас 0.07 төгрөг буюу 0.002 хувиар чангарсаныг Үндэсний статистикийн хороо мэдээллээ. Монголбанкнаас зарласан төгрөгийн юаньтай харьцах сарын дундаж ханш өнгөрсөн сард 439.91 төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 28.73 төгрөг буюу 7.0, өмнөх сарынхаас 0.02 төгрөг буюу 0.004 хувиар суларчээ. Харин төгрөгийн рубльтэй харьцах сарын дундаж ханш наймдугаар сард 38.72 төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 0.12 төгрөг буюу 0.3, өмнөх сарынхаас 0.14 төгрөг 0.4 хувиар суларсан байна.
twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.