Баян-Өлгий аймаг шатахууны 10-14 хоногийн нөөцтэй, үнэ тогтвортой байна


Баян-Өлгий аймаг өнөөдрийн байдлаар шатахууны 10-14 хоногийн нөөцтэй байна. Тодруулж хэлбэл, тус аймгийн шатахуун импортлогч 9 аж ахуйн нэгжийн агуулахад АИ95 бензин 19 тонн, АИ92 бензин 857 тонн, А80 бензин 326 тонн, дизель түлш 2736 тонн байгаа аж. Харин зарим аж ахуйн нэгжүүд Улаанбаатар хотоос нэмж шатахуун татаж байна гэсэн мэдээллийг албаны эх сурвалж өгөв. Үнийн хувьд тогтвортой, АИ92 бензин 2330, А80 бензин 2300, дизель түлшийг 2250 төгрөгөөр тус тус худалдаалж байна. Сүүлийн хэд хоногт Шунхлай, ТЭС Петролюм зэрэг шатахуун түгээх станцууд 30 мянган төгрөгөөс дээш төгрөгөөр шатахуун худалдахгүй хэмээн хязгаарлалт тогтоогоод байсан. Эдгээр аж ахуйн нэгжүүдэд ШӨХТГ-ын улсын байцаагч өнөөдөр албан шаардлага хүргүүлсэн байна.
twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.