Их аварга Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ 11 даваатай башёг тэргүүлж явна


Токио хотноо үргэлжилж байгаа сумо бөхийн намрын тэмцээн буюу Аки башёгийн 12 дахь өдрийн барилдаанд 73 дахь Их аварга Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ, Сэкиваке Мэйсейтэй барилдаж, түүнд шитатэнагe мэхээр унаж, 10 даваа, 2 унаатай боллоо. Аки башёгийн 11 дэх өдөр Кирибаяама /М-2/ Б.Лхагвасүрэн, Окиноүми/М-8/-тай хүч үзэж, түүнд уватэнагe мэхээр унаж, 7 даваа, 5 унаатай болов Хошёорюү С.Бямбасүрэн /М-1/, Дайэйшо /М-4/-той учраа таарч барилдан, түүнд ошидаши мэхээр унаснаар 3 даваа, 7 унаатай /тэр гэмтлийн улмаас 2 өдөр өнжсөн/ боллоо. Комүсүби Ичиножёо /М-2/ А.Ичинноров, Окэки Шодай нар өнөөдөр таарч барилдан Ичиножёо хатакикоми мэхээр давснаар 6 даваа, 6 унаатай башёг үргэлжлүүлж байна. Тамаваши /М-4/Б.Мөнх-Оргил энэ өдөр Комүсүби Такаясү-тэй таарсан боловч, тэр өчигдөр гэмтэл авсан учраас өнжиж, Тамаваши 5 даваа, 7 унаатай башёг үргэлжлүүлж байна. Харин энэ башёд 2 даваатай яваа Чёошома /М-5/ Г.Мөнхсайхан, Вакатакакаге /М-3/-тэй барилдан, түүнд ошидаши мэхээр унаснаар 3 даваа, 9 унаатай боллоо. Аки башёгийн 12 дахь өдрийн байдлаар 10 даваатай шинэ Их аварга Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ энэ башёг ганцаараа тэргүүлж байна. Харин Их аваргын араас Миёогирюү, Окиноүми нар 3 унаатай нэхэж явна.
twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.