“Amazon” Шинэ Зеландад "үүлэн" бүс нутаг байгуулна


“Amazon” корпорацын үүлэн тооцооллын салбарт үйлчилгээ үзүүлдэг салбар компани болох “Amazon Web Services” Шинэ Зеландад "үүлэн" бүс нутаг байгуулахаар болжээ. Энэ тухай тус улсын Дижитал эдийн засаг, харилцаа холбооны сайд Дэвид Кларк пүрэв гарагт мэдэгдэв. "Amazon” корпорац Шинэ Зеландын үүлэн бүсэд их хэмжээний хөрөнгө оруулсан дэлхийн хоёр дахь том технологийн компани болжээ. Ийм бүс байгуулснаар үндэсний дижитал салбар хөгжиж, “COVID-19” цар тахлын дараа улс орны эдийн засгийг цаашид сэргээхэд түлхэц болно гэж Дэвид Кларк хэлжээ. "Amazon”-ы нийт хөрөнгө оруулалт 7.5 тэрбум шинэ зеланд доллар буюу 5.2 тэрбум ам.доллар болох аж.
twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.