Малчин бүртэй хариуцлагын гэрээ байгуулна


Дундговь аймгийн баруун сумдад гарсан малын гоц халдварт шүлхий өвчний дархлаажуулалт 80 хувьтай байна. Аймгийн Онцгой комиссын 23 дугаар хуралдаанаар тус өвчний нөхцөл байдал, цаашид хэрэгжүүлэх үйл ажиллагааны тухай хэлэлцэж, хорио цэрийн дэглэмийн дараах тандалт судалгаа хийх, эрсдэлийг үнэлэхийн тулд ажлын хэсэг томилон ажилуулах, малчин бүртэй хариуцлагын гэрээ байгуулах шийдвэр гаргажээ. Тус хуралдаанд Мал эмнэлгийн ерөнхий газрын дэд дарга С.Батсайхан оролцож, малын гоц халдварт өвчинтэй тэмцэх, цаашид малчид, мал бүхий иргэдэд гарч болзошгүй эдийн засгийн хүндрэлийн талаар мэдээлэл хийжээ. Тэрээр малчид, мал бүхий иргэд мал эмнэлгийн байгууллагаас хэрэгжүүлж байгаа үйл ажиллагаанд идэвхтэй хамрагдах, холбогдох хууль, журам, зааврыг мөрдлөг болгож хэвших, малын гоц халдварт өвчнийг хамтын оролцоотойгоор даван гарах шаардлагатай байгааг онцолсон байна.
twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.