Нефтийн үнэ өсжээ


АНУ-ын нефтийн нөөц мэдэгдэхүйц хэмжээгээр буурсантай холбоотойгоор лхагва гарагт нефтийн үнэ өсжээ. Тодруулбал, Нью-Йоркийн биржид “WTI” маркийн нэг торх нефтийн 11 дүгээр сард нийлүүлэх фьючерс хэлцлийн үнэ 1.74 ам.доллароор өсөж, 72.23 ам.долларт хүрчээ. Түүнчлэн Лондонгийн биржид “Brent” маркийн нефтийн мөн сард нийлүүлэх үнэ 1.83 ам.доллароор өсөж, 76.19 ам.долларт хүрсэн байна. Лхагва гарагт АНУ-ын нефтийн нөөцийн хэмжээ буурсан талаарх мэдээлэл гарсан нь үнэ ийнхүү өсөхөд нөлөөлжээ. Америкийн Эрчим хүчний мэдээллийн агентлагийн /EIA/ мэдээлснээр, улсын нефтийн нөөц есдүгээр сарын 17 хүртэлх долоо хоногт 3.5 сая торхоор буурчээ. Тийнхүү АНУ-ын нефтийн нөөц 414 сая торход хүрсэн нь сүүлийн таван жилийн мөн үеийн дунджаас ойролцоогоор 8 хувиар бага үзүүлэлт болжээ. "EIA"-ийн мэдээллээр, өнгөрсөн долоо хоногт бензиний нөөц 3.5 сая торхоор нэмэгдсэн бол нэрмэл түлшний нөөц 2.6 сая торхоор буурсан байна.
twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.