Монголын шатарчин “BLITZ OPEN” олон улсын тэмцээнд тэргүүлжээ


Баян-Өлгий аймгийн Шатрын холбооны шатарчин Көпжасарын Жаннур Францын “Europe Echecs” клубээс энэ сарын 19-ний өдөр зохион байгуулсан “BLITZ OPEN” түргэн тоглолтын олон улсын нээлттэй тэмцээнээс тэргүүн байр эзэлжээ. Онлайн хэлбэрээр болсон уг тэмцээнд дэлхийн өнцөг бүрээс 109 шатарчин оролцсон аж. Харин К.Жаннурын хувьд олон улсын 1600 хүртэлх чансаатай шатарчдаас шалгарч, бүтэн жилийн турш Европын шатрын сургалтын платформыг үнэгүй хэрэглэх эрхээр шагнуулсан байна. Ташрамд сануулахад, К.Жаннур 2020 онд Улсын Их Хурлын даргын ивээл дор зохион байгуулсан шатар сонирхогчдын улсын аварга шалгаруулах тэмцээнээс дэд байранд шалгарч байсан юм.
twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.