Ковидын халдвар авсан 8068 иргэн эдгэрч эмнэлгээс гарав


Баян-Өлгий аймагт сүүлийн 24 цагт 129 хүнд түргэвчилсэн, 35 иргэний хамрын арчдасын сорьцод ПГУ, нийт 164 иргэнд шинжилгээ хийхэд коронавирусний халдварын 58 тохиолдол шинээр батлагдлаа. Тодруулж хэлэхэд, Баяннуур, Дэлүүн сумдад тус бүр 1, Бугат, Булган сумдад 2, Ногооннуурт 4, Улаанхуст 7, Цагааннуур тосгонд 3, Өлгийд 38 иргэнээс халдвар илэрч, нийт бүртгэгдсэн тохиолдлын тоо 8832 боллоо. Аймгийн хэмжээнд цар тахлын 147 голомт байна. Өнөөдрийн байдлаар халдвар авсан 8068 иргэн эдгэрч эмнэлгээс (сүүлийн 24 цагт 91) гарсан. Одоо аймгийн Ковидын эмнэлэгт 87, Сансар эмнэлэгт 2, сумдын Эрүүл мэндийн төвүүдэд 57, гэртээ 588 иргэн эмчлүүлж байна. Эмчилгээ хийлгэж байгаа 756 иргэнээс 675 иргэний биеийн байдал хөнгөн, 55 иргэнийх хүндэвтэр, 25 иргэнийх хүнд, 1 иргэнийх маш хүнд байгаа ажээ.
twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.