“BLACKPINK” хамтлагийн Лиза хүүхдийн боловсролыг дэмжиж ажиллахаа илэрхийлжээ


БНСУ-ын “BLACKPINK” охидын хамтлагийн гишүүн Лиза хүүхдүүдийн мэдлэг, боловсролыг дээшлүүлэх ажилд дэмжлэг үзүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн гэж БНСУ-ын олон улсын соёлын солилцооны сангаас мэдээлжээ. Тайланд гаралтай дуучин, бүжигчин, рэпер Лизагийн хувьд өөрийн төрөлх нутаг болох Тайландын Бурирам мужид хэрэгжүүлэх БНСУ-ын олон улсын соёлын солилцооны сангаар ахлуулсан нийгмийн хөтөлбөрт хамтран ажиллах сонирхолтой байгаагаа илэрхийлж, хандив цуглуулахад туслах цахим данс нээсэн талаар тус сангийн мэдээлэлд дурджээ. "Хүүхдүүд илүү сайн орчинд боловсрол эзэмшиж, ямар ч хязгаарлах зүйлгүйгээр хүсэл мөрөөдлөө дагаасай хүсэж байна. Би олон хүүхдэд урам зориг өгч, тэдний мөрөөдлийг дэмжих хүсэлтэй байна” хэмээн Лиза өөрийн байр сууриа илэрхийлжээ. Уг хөтөлбөр нь “YG” энтертайнмент болон БНСУ-ын олон улсын соёлын солилцооны сантай хамтран хэрэгжүүлэх хөтөлбөр гэдгээрээ онцлогтой юм. Хөтөлбөрийн хүрээнд Бурирам муж дахь “Non Suwan Phitthayakhom” сургуульд энэ онд гэхэд 160 метр квадрат талбай бүхий соёлын цогцолбор барихаар төлөвлөжээ. Түүнчлэн тус сургуулийг компьютер, проектор болон бусад хэрэгслээр хангахын зэрэгцээ К-Поп бүжгийн сургалтын төвийг байгуулахаар төлөвлөж байгаа талаар мэдээлжээ.
twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.