Ховд аймагт халдварын улмаас нас баралт нэгээр нэмэгдэж, нийт 17 боллоо


Ховд аймагт өнөөдөр коронавирусний халдварын батлагдсан тохиолдол 154-өөр нэмэгдэж, нийт 14457 болжээ. Өнөөдрийн байдлаар нийт 543 хүн хэвтэн эмчлүүлж байгаагийн 44 нь 0-18 насны хүүхэд, 39 нь жирэмсэн эх байна. Одоогийн байдлаар биеийн байдал нь хүнд 33, хүндэвтэр 180, хөнгөн 330 хүн байгаа аж. Мөн аймгийн төв болон хөдөөгийн сумдад нийт 1854 хүн гэрээр эмчлүүлж байна. Сүүлийн 24 цагт эмнэлэг болон гэрийн эмчилгээнээс 215 хүн гарчээ. Ингэснээр Ховд аймагт коронавирусний халдвар авсан нийт 11954 хүн эдгэрсэн гэх дүн мэдээллийг албаныхан танилцууллаа. Мянгад сумын харьяат иргэн Б. 66 настай, эмэгтэй. Коронавирусний халдвараар үүсгэгдсэн халдварт өвчин, нэн хүнд хэлбэр (архаг, хууч өвчний хавсарсан эмгэгтэй)-ийн оношоор Ховд аймаг дахь Бүсийн оношилгоо, эмчилгээний төвийн Тусгаарлах эмнэлгийн "Эрчимт эмчилгээний тасаг"-т эмчлүүлж байгаад 2021 оны ecдүгээр сарын 21-ний өдөр нас барсаныг ЭМЯ бүртгэжээ. Ингэснээр Ховдод нас баралт нэгээр нэмэгдэж, нийт 17 болов.
twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.