Коронавируст халдварын 3361 тохиолдол илэрч, 13 хүн энджээ


Улсын хэмжээнд сүүлийн 24 цагийн хугацаанд шинээр 3361 хүнээс коронавируст халдвар илэрлээ. Энэ нь өчигдрийнхөөс 55 тохиолдлоор буурсан үзүүлэлт юм. Ингэснээр нийт бүртгэгдсэн тохиолдол 283 956 болж байна. Шинээр илэрсэн тохиолдлууд бүгд дотоодын халдвар бөгөөд 1540 нь нийслэлд, 1821 нь орон нутагт бүртгэгджээ. Орон нутгаас Төв аймагт хамгийн их буюу 310 тохиолдол батлагджээ. Мөн хугацаанд 5286 иргэн эдгэрч, эмнэлгийн болон гэрийн ажиглалтаас гарчээ. Харамсалтай нь коронавируст халдварын улмаас 21-80 гаруй насны 13 хүн нас баржээ. Өнөөдрийн байдлаар уг өвчний хүндрэлээр нийтдээ 1086 хүн эндээд байна. Одоогоор коронавируст халдварын улмаас улсын хэмжээнд 22 204 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бол хөнгөн хэлбэрийн оноштой 66 345 хүн Өрхийн эмчийн хяналтад байгаа аж.
twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.