Чөлөөт бөхийн ДАШТ ирэх сард Осло хотноо болно


Монголын чөлөөт бөхийн холбооны шилдэг тамирчид 2021 оны 10 дугаар сарын 2-10-нд Норвеги улсын нийслэл Осло хотод зохион байгуулах “Осло-2021” дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд хүч, ур чадвараа сорино. ДАШТ-д оролцох баг тамирчдаа сонгох хяналтын барилдаан энэ сарын эхэнд Төв аймгийн Батсүмбэр суманд байрлах "Аваргууд" академийн "Champions Camp"-д болж тодруулсан билээ. ДАШТ-д оролцох Монголын баг тамирчид: Эрэгтэйчүүдийн 57 кг: Эрдэнэбатын Бэхбаяр (Хүч, Хангарьд) 61 кг: Түмэнбилэгийн Түвшинтулга (МУБИС) 65 кг: Төмөр-Очирын Тулга (Хүч) 70 кг: Батчулууны Батмагнай (Алдар) 74 кг: Энхбаярын Бямбадорж (Алдар) 79 кг: Бямбасүрэнгийн Бат-Эрдэнэ (Хилчин) 86кг: Ганбаатарын Ганхуяг (МУБИС) 92 кг: Дагвадоржийн Оргилох (Хасу-Мегастарс) 97 кг: Өлзийсайханы Батзул (Аврагч, Хангарьд) 125 кг: Мөнхтөрийн Лхагвагэрэл (Хилчин) Эмэгтэйчүүдийн 50 кг: Долгоржавын Отгонжаргал (Женко) 53 кг: Бат-Очирын Болортуяа 55 кг: Эрдэнэчимэгийн Сумъяа (Хилчин) 57 кг: Эрхэмбаярын Даваачимэг (Хилчин) 59 кг: Баатаржавын Шоовдор (Аврагч) 62 кг: Энхбатын Гантуяа (Хилчин) 65 кг: Түвшинжаргалын Энхжин (Алдар) 68 кг: Энхсайханы Дэлгэрмаа (Хасу-Мегастарс) 72 кг: Энх-Амарын Даваанасан (Алдар) 76 кг: Найгалсүрэнгийн Загардулам (Хилчин) нар эх орноо төлөөлөн хүч үзнэ. Ташрамд сонирхуулахад, Ослод болох насанд хүрэгчдийн ДАШТ-д оролцох ОХУ-ын чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн шигшээ баг тодров. Эрэгтэйчүүдээс Токиогийн олимпод оролцсон зургаан бөхөөс гурав нь Ослод очихоор болжээ. Олимпын хошой, дэлхийн 4 удаагийн аварга Абдулрашид Садулаев тав дахиа түрүүлэхээр Норвегид очих юм байна. Түүнээс гадна 61 кг-д Абасгажи Магомедовоос бусад бүх жинд өнөөдөр Сочид шигшээ багийн цугларалт дээр сорилт барилдаан хийж ялагч нь дэлхийн аваргад хүч үзэхээр болжээ. Ослод зодоглох ОХУ-ын шигшээ баг: 57 кг: Абубакар Муталиев 61 кг: Абасгажи Магомедов 65 кг: Загир Шахиев 70 кг: Евгений Жербаев 74 кг: Тимур Бижоев 79 кг: Радик Валиев 86 кг: Артур Найфонов 92 кг: Магомед Курбанов 97 кг: Абдулрашид Садулаев 125 кг: Зелимхан Хизриев
twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.