Их аварга Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ 10 даваатай башёг тэргүүлж явна


Японы Токио хотноо үргэлжилж байгаа сумо бөхийн намрын тэмцээн буюу Аки башёгийн 10 дахь өдрийн барилдаанд 73 дахь Их аварга Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ, Комүсүби Такаясүтэй барилдаж, түүнийг ёрикири мэхээр унагаж, 1 даваа 1 унаатай башёг тэргүүлж явна. Аки башёгийн 11 дэх өдөр Кирибаяама /М-2/ Б.Лхагвасүрэн, Вакатакакаге /М-3/-тай хүч үзэж, түүнд ёрикири мэхээр ойчиж, 7 даваа, 4 унаатай болов Хошёорюү С.Бямбасүрэн /М-1/, Таканошо /М-1/-той учраа таарч барилдан, түүнд ошидаши мэхээр унаснаар 3 даваа, 6 унаатай /тэр гэмтлийн улмаас 2 өдөр өнжсөн/ боллоо. Комүсүби Ичиножёо /М-2/ А.Ичинноров, Такарафүжи /М-4/-тэй таарч барилдан Ичиножёо ёрикири мэхээр давснаар 5 даваа, 6 унаатай башёг үргэлжлүүлж байна. Тамаваши /М-4/Б.Мөнх-Оргил энэ өдөр Ура /М-6/-тай таарч барилдан, түүнийг ошидаши мэхээр хаяж 4 даваа, 7 унаатай башёг үргэлжлүүлж байна. Харин энэ башёд 2 даваатай яваа Чёошома /М-5/ Г.Мөнхсайхан, Тэрүцүёоши /М-7/-тэй барилдан, түүнийг хатакикоми мэхээр хаяж 3 даваа, 8 унаатай боллоо. Аки башёгийн 11 дэх өдрийн байдлаар Мёогирюү/М-10/ 2 унаа, 9 даваатай шинэ Их аварга Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнийг нэхэж байна.
twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.