Авто замын шинэчлэл 10 дугаар сард дуусна


Хэнтий : Чингис хотын төв авто замын шинэчлэлийн ажлыг ирэх 10 дугаар сард дуусгаж хүлээлгэн өгөхөөр "Харгуй" ТӨХК ажиллаж байна. Энэ хүрээнд орон нутгийн төсвийн 1,8 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар нийт 1560 метр урттай авто зам, 800 метр ус зайлуулах системийн ажлыг гүйцэтгэх юм байна. Түүнчлэн орчин үеийн дуут дохиотой явган хүний гарц, гэрлэн дохиог байршуулна гэж гүйцэтгэгч талаас мэдээллээ. Уг замын ажлыг ирэх 10 дугаар сарын 6-ны өдөр хүлээлгэн өгөх гэрээтэй, ажил графикийн дагуу явж байна. Аймгийн Засаг дарга Ц.Идэрбат анх удаа бид авто замын шинэчлэлийн ажлын хүрээнд орон нутгийн төсвийн нөөц боломжоо дайчилж, усны хаялгатай авто замын ажлыг эхлүүлээд байна. Цаашид жил бүр орон нутгийн төсвөөс замаа шинэчлэх ажлыг үе шаттай хийхээ илэрхийллээ. "Харгуй" ТӨХК-ийн захирал Л.Бат-Октябрь "Авто замын шинэчлэлийн ажил графикт хугацаандаа үргэлжилж байна. Үргэлжилсэн борооноос шалтгаалж хоног хугацаа алдсан тал бий. Нийт 50 инженер, техникийн ажилтан, замчид, 25 машин механизмтай ажлаа гүйцэтгэж байгаа. Томоохон хөрөнгө оруулалтын ажил учраас бид бүх нөөц боломжоо дайчилж, сайн зам барина. Бидний ажлыг Чингис хотын ард иргэд хүндэтгэж, хүндрэл учруулахгүй эерэгээр хүлээн авч, хамтран ажиллаж байгаад талархал илэрхийлье" гэв.
twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.