"Зугаацуулагч эмэгтэйчүүд"-ийн 23 нь нөхөн төлбөр авчээ


СӨҮЛ. /Kyodo/. Дэлхийн II дайны үед Японы эзэн хааны армийнхны хүчирхийлэлд өртөж байсан солонгос эмэгтэйчүүд буюу  “зугаацуулагч эмэгтэйчүүд”-ийн 23 нь нөхөн төлбөр аваад байна гэж Өмнөд Солонгосын сан мэдэгдлээ.  
 
“Нэгтгэл, эдгээлтийн сан”-г Япон болон БНСУ-ын засгийн газруудын хооронд байгуулсан хэлэлцээрийн хүрээнд байгуулсан юм.
 
Тус сан лхагва гарагт мэдэгдэхдээ “одоогоор 23 эмэгтэйд хүн тус бүрт 92 мянган долларын нөхөн төлбөр олгоод байна” гэв. Өнгөрсөн оны 12 дугаар сард хоёр улсын засгийн газрууд хэлэлцээр байгуулах үед 46 эмэгтэй амьд сэрүүн байсан бөгөөд тэдний 29 нь бэлэн мөнгөний туслалцаа авахаар тохиролцсон гэж тус сан мэдэгдэж байсан юм.
 
Японы Засгийн газар энэ санд 9.2 сая доллар хандивласан аж. “Зугаацуулагч эмэгтэйчүүд”-д нөхөн төлбөр олгох ажил өнгөрсөн сараас эхэлжээ.
 
 
 
 
Эх сурвалж: “Монцамэ” агентлаг 
twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.