“Оролцоо” төсөлд 44 залуу хамрагдаж байна


Говь-Алтай: Залуучуудын хөдөлмөр эрхлэх хүсэл сонирхлыг бий болгож, зөв хандлага, эх оронч үзэл санааг төлөвшүүлэх, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих зорилгоор хэрэгжүүлж буй “Оролцоо” төслийн сургалт арга хэмжээ амжилттай хэрэгжиж байна. Энэхүү төслийн сургалтад Говь-Алтай аймгийн хэмжээнд нийт 96 залуу бүртгүүлснээс 44 залуу мэдлэгээ баяжуулж, туршлага хуримтлуулж, ажлын байртай болох зорилгоор энэ сарын дүгээр 18-д Улаанбаатар хотыг зорилоо. “Оролцоо” төсөлд хамрагдах залуучуудыг тус аймгийн Хөдөлмөр, халамжийг газрын дарга Д.Баттайван болон албаны хүмүүс үдэн гаргаж, амжилт хүссэн юм. Тэдгээр залуус Улаанбаатар хотод 14 хоног сургалтад хамрагдсаны дараа сертификат, 500 мянган төгрөгийн тэтгэлэг өгөх ба улмаар 14 хоногийн дадлага хийлгээд 500 мянган төгрөгийн тэтгэлэг өгч ажлын байртай болгох ажээ. Төсөлд хамрагдсан залуучуудыг үндэсний бүтээн байгуулалтад оролцуулж, ажлын байраар хангах, нийгмийн түншлэлийн байгууллагуудын хамтын ажиллагааны хүрээнд дадлагажуулах, байгууллагын соёлыг төлөвшүүлэхэд чиглэгдсэн менторшип арга хэмжээнд хамруулах тухай холбогдох албанаас мэдээлэв.
twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.