Сартуул үүлдрийн хонины ноосны гарц өндөр байдаг


Завхан: Тус аймгийн нэг сум дангаараа “Эрдэнэт хивс” компанийн ноос, ноолуурын хэрэгцээний түүхий эдийн 50 орчим хувийг нийлүүлдэг гэж Эрдэнэхайрхан сум дахь Ногоон алт эрүүл мэндийн төслийн зохицуулагч С.Сүхбаатар мэдээлэв. Эрдэнэхайрхан сумын . Цаашдаа ноосны хэмжээгээ нэмэгдүүлж, чанараа алдахгүйгээр хонин сүргээ өгсөхөөр төлөвлөж байна. Учир нь сартуул үүлдрийн хонинд давуу тал олон бий. Ноос, ноолуурын чиглэлээр ашиглах зориулалттай. Ноосных нь 50 хувь нь Баян-Өлгий аймгийн ангор үүлдрийн ямааны ноолууртай ижил нарийн ширхэгтэй. Дулаахан, илч сайтай байдаг. Мөн ноосны гарц маш сайн. Бусад аймаг сумдын нэг хониноос дунджаар 1.5 кг ноос гардаг. Харин сартуул үүлдрийн төлөгнөөс гэхэд л 1.5 кг, эм хониноос 1.8 кг, нас бие гүйцсэн эр хониноос 2,8 кг ноос авдаг. Заримдаа гурван килограмм ноос авах ч тохиолдол бий. Манай сум зах зээлд жилд дунджаар 135-150 мянган тонн ноос нийлүүлдэг. Ногоон алт малын эрүүл мэндийн төсөл хэрэгжиж эхэлснээс хойш энэ тоо жил ирэх тусам өсөж байна. Швейцарын хөгжлийн агентлагийн Ногоон алт төсөлтэй хамтарснаар бодит үр дүн гарсан байгаа. Учир нь цэвэр үүлдрийг сэргээхэд ач холбогдол өндөртэй олон ажлыг хийж байна. 2016 оноос хойш жилд 700-800 хурга сонгож, хуц тавих болсон. Тэдгээрийг тусад нь хариуцуулж, маллаж байгаад аймгийнхаа бусад суманд өгч, хээлтүүлэгт оруулж байна. Төслийн үр дүнд сүүлийн хэдэн жилд нэг хониноос гарах ноос, ноолуурын хэмжээ өсөж, чанар нь улам бүр сайжирсаар байна. Мөн манай малчид ноосны килограмм тутамд 2000 төгрөгийн урамшуулал авдаг. Улсын хэмжээнд ноосны урамшууллыг хамгийн өндөр дүнтэй авдаг хоёр сум бий. Нэг нь манай Эрдэнэхайрхан сум. “Хариуцлагатай нүүдэлчид” стандартыг ашиглаж малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний гарал үүслийг, мөшгөх системд бүртгэгддэг болсон. Ингэснээр ноос, ноолуурын гарал үүсэл баталгаатай болж, зах зээлд илүү өндөр үнээр борлуулах боломж нээгдсэн гэв.
twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.