АН-ын бүлэг аймгийн Засаг дарга Д.Бауыржанд албан шаардлага хүргүүллээ


Баян-Өлгий аймгийн ИТХ дахь Ардчилсан намын бүлэг өнөөдөр аймгийн Засаг дарга Д.Бауыржанд албан шаардлага хүргүүллээ. Шаардлагыг бүлгийг төлөөлөн аймгийн ИТХ-ын төлөөлөгч Ш.Жандос, Х.Мүпти, З.Жолаушыбай, Т.Худайберген, М.Мирас нар гардуулж өгсөн байна. Сөрөг хүчин албан шаардлагадаа: "1.Төрийн албаны тухай хууль тогтоомжийг зөрчиж томилсон ЗДТГ-ын дарга, Боловсролын газрын дарга, Эрүүл мэндийн газрын дарга, Хөгжимт драмын театрын дарга, ЗДТГ-ын Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга зэрэг төрийн захиргааны болон үйлчилгээний 12 удирдах тушаалтныг томилсон шийдвэрээ хүчингүй болгох; 2.Холбогдох хууль тогтоомжийг зөрчин батлагдсан бүтцээс илүү орон тоонд ажиллаж байгаа аймгийн Засаг даргын орлогч, зөвлөх, Боловсролын газрын даргын орлогч нарыг чөлөөлөх; 3.Толбо сумын Засаг дарга Н.Еркежаныг ажлаас чөлөөлсөн захирамжаа хүчингүй болгох, АН ялалт байгуулсан сумдын удирдлагуудад улс төрийн дарамт шахалт үзүүлэхгүй байх; 4.Дээр дурдсан удирдах ажилтны ажлын байрны орон тоонд хууль тогтоомжийн хүрээнд сонгон шалгаруулалт зарлах; 5.Аймгийн Нэгдсэн эмнэлгийн удирдлагуудад хариуцлага тооцож, ковид-19 халдвараар өвчилсөн хүмүүст олгоогүй эм тарианы зардлыг нөхөж олгох, хууль бусаар зарцуулсан эм тарианы мөнгийг улсын төсөвт нөхөн төлүүлэх; 6.Аймгийн Онцгой комиссод иргэн, аж ахуй нэгжүүдээс хандивласан хандив, тусламжийн зарцуулалтыг олон нийтэд тайлагнах; 7.Цар тахлын үед иргэд, бизнес эрхлэгчдэд төрийн зүгээс ирж буй дарамт, шахалтыг багасгах, эдийн засгийг сэргээх тодорхой бодлого боловсруулан танилцуулах"-ыг шаарджээ. Хэрвээ албан шаардлагыг биелүүлээгүй тохиолдолд Засаг даргыг огцруулах саналыг Төрийн албаны зөвлөл, аймгийн ИТХ-д гаргахаа илэрхийлсэн байна.
twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.