Шүлхий өвчний байдалд эрсдлийн үнэлгээ хийж байна


Баянхонгор: МЭЕГ-ын Хяналт шинжилгээ, эрсдлийн үнэлгээний газрын дарга Б.Болдбаатараар ахлуулсан ажлын хэсэг Баянхонгор аймагт ажиллаж байна. Ажлын хэсэг Мал амьтны гоц халдварт шүлхий өвчинтэй тэмцэх, мал сүргийг урьдчилан сэргийлэх дархлаажуулах ажлын хэсэгт мэргэжил аргазүйн зөвлөгөө өгөх, хяналт эрсдлийн үнэлгээ хийж байгаа юм. Аймгийн Засаг дарга Д.Мөнхсайхан, Засаг даргын орлогч Б.Батсуурь нар өнөөдөр ажлын хэсгийнхэнтэй уулзаж, нөхцөл байдлын талаар мэдээлэл солилцон цаашид хэрхэх талаар зөвлөлдлөө. Баянхонгор аймгийн 7 суманд шүлхий өвчин голомтлон гарах үндсэн шалтгаан нь баруун аймгаас худалдааны саалийн мал оруулж ирсэн, зүүн аймгаас отор нүүдлээр орж ирсэн зэрэг нь тогтоогдоод байна. Нөхцөл байдлаас үүдэн аймгийн Засаг дарга захирамж гарган малын шилжилт хөдөлгөөнийг бүрэн хориглоод байгаа юм. Гэвч манай зарим малчид нүүж суусан, айлд мал нийлүүлсэн зэрэг зөрчлүүд гаргаж байгаа тул тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагын туслалцаа, сум орон нутгийн зохион байгуулалтыг сайжруулах нь зүйтэй гэж үзэв. Мөн анхааруулаад байхад зөрчил гаргасан зарим малчдыг хариуцлагажуулах нь зүйтэй гэдгийг МЭЕГ-аас томилогдож ирсэн ажлын хэсгээс аймгийн ажлын хэсэгт зөвлөлөө. Голомтот болон эрсдэлт бүсэд байгаа мал сүргийг дархлаажуулах ажил үр дүнтэй явагдаж байгаа бөгөөд 10 сарын 01-ний дотор төлөвлөсөн хүрээндээ нийт 1.2 сая толгой малыг шүлхий өвчний эсрэг вакцинд бүрэн хамруулж, энэ хугацаандаа малын шилжилт хөдөлгөөн огт хийгдэхгүй бол Баянхонгор аймаг шүлхийн голомтыг бүрэн хумих боломжтой гэж МЭЕГ-аас томилогдсон ажлын хэсгээс дүгнэжээ.
twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.