Босоо явсан шинэ Их аварга, Дайэйшод ойчиж 1 унаатай болов Дайэйшо


Японы Токио хотноо үргэлжилж байгаа сумо бөхийн намрын тэмцээн буюу Аки башёгийн 9 дэх өдрийн барилдаанд 73 дахь Их аварга Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ, Дайэйшо /Маэгшира-4/-д ёрикири мэхээр унаснаар 8 даваа, 1 унаатай болов. Энэхүү башёд 69 дэх Их аварга Хакүхо М.Даваажаргалын Миягино дэвжээнд коронавируст халдварын тохиолдол гарсан тул барилдаагүй тэмцээнийг өнжсөн билээ. Аки башёгийн 9 дэх өдөр Кирибаяама /М-2/ Б.Лхагвасүрэн, Сэкиваке Митакэүми-тэй учраа тааран барилдаж, түүнийг окүридаши мэхээр давж 6 даваа, 3 унаатай башёг үргэлжлүүлж байна. Энэ өдөр Хошёорюү С.Бямбасүрэн /М-1/, Вакатакакаге /М-3/-тэй учраа таарч түүнийг иппонзэои мэхээр хаяж 3 даваа, 2 унаатай болов. Тэр энэ башёд 4 өдөр гэмтлийн улмаас өнжөөд, дахин барилдаж байгаа юм. Комүсүби Ичиножёо /М-2/ А.Ичинноров, энэ өдөр Таканошо /М-1/-той барилдаж, түүнд ёрикири мэхээр унаснаар 3 даваа, 6 унаатай болоод байна. Харин Чёошома /М-7/ Г.Мөнхсайхан, Озэки Шодайтай таарч, түүнд ошидаши мэхээр унаснаар ганц даваа, 8 унаатай энэ башёд амжилт тааруухан явж байгаа юм. Ням гарагт буюу 8 дахь өдрийн барилдаанд шинэ Их аваргад унасан Тамаваши /М-4/ Б.Мөнх-Оргил энэ өдөр Сэкиваке Мэйсэйтэй барилдаж, түүнд цүкидаши мэхээр унаснаар 3 даваа, 6 унаатай башёг үргэлжлүүлж байна.
twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.