Хөвсгөлд хөхний хорт хавдрын мэс заслыг анх удаа хийлээ


Хөвсгөл аймгийн удирдлагуудын урилгаар Хавдар судлалын үндэсний төвийн мэс заслын эмч Б.Түвшин хоймор нутагт ажиллаж байна. Тэрбээр хорт хавдрын эрт илрүүлэг, оношилгоо эмчилгээг хүн ардад ойртуулж, орон нутагтаа хавдрын нарийн мэргэжлийн эмчилгээ үйлчилгээ авах боломжийг бий болгох зорилго өвөрлөн ирсэн. Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлэгт хавдрын мэс засал эмчилгээг хийж эхэлсэн байна. Тус аймагт анх удаа хөхний хорт хавдрын мэс заслыг ХСҮТ-н эмч Б.Одбаяр эмч ирж орон нутгийн эмч нартай хамтран амжилттай хийсэн байна. “Цаашид аймгийн эмч нараа мэс заслын нарийн мэргэжлүүдээр төрөлжүүлэн дотоод гадаадад сургаж хавдрын асуудлыг орон нутагтаа бүрэн шийдэгддэг болгох төлөвлөгөөтэй байна. Анагаах ухаан бол багийн ажил” гэдгийг Мэс заслын эмч Б.Түвшин хэлж байлаа.
twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.