Оюутнууд биеийн тамир, спортын чиглэлээр илтгэл тавьж хэлэлцүүлэв


Өнөөдөр Үндэсний Биеийн тамир дээд сургууль /ҮБТДС/-ийн байранд оюутны эрдэм шинжилгээний хурал зохион байгуулж, шилдэг илтгэлийг шалгаруулав. "Дэлхийн оюутны спортын өдөр"-ийг 2015 онд ЮНЕСКО-гоос зарлан тунхаглаж улс орнууд 6 дахь жилдээ тэмдэглэж байгаа бөгөөд Монгол Улсын хувьд энэ өдөрт зориулж тус хурлыг Монголын оюутны спортын МОСХ-ноос санаачилжээ. Хуралд Их дээд сургуулиас шалгарсан 13 оюутан, 4 багшийн илтгэлийг хэлэлцэн, цар тахлын үеийн халдвар хамгааллын журмыг баримтлан амжилттай явууллаа. Оюутнууд оролцогчийн мандатаа хүлээн авёан бөгөөд эрдэмтэн багш нар хурлыг шүүж дүнг гаргана. Бүх оролцогчид сертификат гардуулах юм. "Дэлхийн оюутны спортын өдөр"-т зориулсан “Оюутны биеийн тамирын боловсрол, Спортын хөгжил-2021” эрдэм шинжилгээний хурлын танилцуулж байна. Судлаач оюутан 1 дүгээр байр: “Спортын тэмцээний мэдүүлэг ба овог” ҮБТДС-ийн оюутан Д.Пүрэвбат, удирдсан багш, доктор Д.Баасанхүү 2 дугаар байр: “Дотоод хэргийн их сургуулийн сонсогчдын дасгал сургуулилт ба орчин нөхцөл тулгамдаж буй асуудал” Дотоод Хэргийн Их Сургуулийн оюутан Т.Зулсар, удирдсан багш Х.Түвшинтөгс 3 дугаар байр: “Тамирчин оюутнуудын бэлтгэлжилт ба ургал мэдрэлийн тогтолцооны онцлог” МУБИС-ийн оюутан Д.Сүхбат, удирдсан багш В.Лхамсүрэн Судлаач багш 1 дүгээр байр: “Мэргэжлийн тамирчинд тусгай хоолны дэглэмээр биеийн жинг нэмэгдүүлсэн нь: тохиолдлын цуврал судалгаа” С.Хулангаа (Магистрант), Х.Цэрэнвандан (АШУҮИС, Био Анагаахын Сургууль, Биеийн тамирын тэнхимийн багш, доктор), Ц.Сонинхишиг (АШУҮИС, НЭМС, хоолзүйн тэнхимийн зөвлөх багш, доктор) 2 дугаар байр: “Оюутнуудын сурах сэдэл ба үнэт зүйлийн чиг баримжааг судалсан нь” Мон-Алтиус дээд сургуулийн багш Б.Балжинням 3 дугаар байр: “Оюутан залуучуудын биеийн тамир, спортын сонирхлыг судалсан судалгаа”, ҮБТДС-ийн багш, магистр Э.Золжаргал, Хүний их эмч, дэд профессор Т.Баатар нар шалгарлаа.
twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.