Хөвсгөлд 91 тохиолдол нэмэгдэж, нас баралт 1 бүртгэгдлээ


Хөвсгөл аймагт сүүлийн 24 цагт коронавируст халдварын 91 тохиолдол нэмэгдэж нийт батлагдсан тохиолдол 6740 боллоо.Цэцэрлэг суманд нас баралтын 1 тохиолдол бүртгэгдэж нийт 7 тохиолдол боллоо гэдгийг Эрүүл мэндийн газраас мэдээллээ. Шинээр бүртгэгдсэн тохиолдлууд дотор халдварын эх уурхай тодорхойгүй тохиолдол 18.6 хувь, ойрын хавьтлаас халдварласан 27.4 хувийг эзэлж байна. Иймээс халдвар авсан иргэд өөрийн ойрын хавьтлыг илрүүлэхэд сум, өрхийн эрүүл мэндийн төвийн тандалтын багийн эмч, ажилтнуудад үнэн зөв мэдээлэл өгөх хэрэгтэй. Халдвараас сэргийлэх нэн чухал дадлуудыг тогтмол мөрдөн зай барих, амны хаалт зүүх, өдөрт уулзах хүний тоог эрс бууруулах, айлд очихгүй, гэртээ хүн ирүүлэхгүй байх шаардлагатайг Хөвсгөл аймгийн Эрүүл мэндийн газраас анхааруулж байна.
twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.