БНХАУ-ын нүүрсний олборлолт өсжээ


БНХАУ-ын түүхий нүүрсний олборлолт наймдугаар сард өмнөх оны мөн үетэй харьцуулахад 0.8 хувиар өсөж, 340 сая тонн болсон талаар тус улсын Үндэсний Статистикийн газраас гаргасан албан ёсны мэдээлэлд харуулжээ. Түүхий нүүрсний олборлолт долоодугаар сард өмнөх оны мөн үеийнхээс 3.3 хувиар буурсан үзүүлэлттэй байсан бол энэ үзүүлэлт өнгөрсөн сард ийнхүү өсжээ. Түүнчлэн наймдугаар сарын байдлаар нүүрсний олборлолт 2019 оны мөн үетэй харьцуулахад 0.7 хувиар өссөн болохыг тус газрын мэдээлэлд дурдсан байна. БНХАУ энэ оны эхний найман сарын байдлаар 2.6 тэрбум тонн түүхий нүүрс олборлосон нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 4.4 хувиар өссөн үзүүлэлт ажээ. Үүний зэрэгцээ тус улсын нүүрсний импорт өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 35.8 хувиар өсөж, наймдугаар сард 8.05 сая тонн болсон байна.
twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.