Орчин үеийн шийдэл бүхий театрын барилга удахгүй ашиглалтанд орно


Өмнөговь аймагт орчин үеийн шийдэл бүхий театрын барилгыг удахгүй ашиглалтанд оруулна. Орон нутгийн төсвийн хөрөнгөөр барьж байгаа 850 хүний суудалтай, уг барилгыг энэ оны 10-р сарын 15-нд Улсын комисс ажиллаж хүлээн авна гэж аймгийн ЗДТГ-ын ОНХА-аас мэдээллээ. Даланзадгад хотын шинэ суурьшлын бүсэд сүндэрлэж байгаа энэхүү барилгыг 13 тэрбум төгрөгийн өртгөөр барихаар анх төлөвлөн эхлүүлж байсан билээ. Одоогийн ХЖТ-ын барилгыг 1959 оноос ашиглаж эхэлсэн байна. Мэргэжлийн байгууллагуудын дүгнэлтээр ашиглах боломжгүй болсон барилгад үйл ажиллагаа явуулж байгаа юм.
twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.