Шуурхай удирдлагын тогтолцооны бүтэц, зураглалыг гаргана


Өвөрхангай: ХӨСҮТ-ийн тархвар судлаач эмч нар аймгийн Онцгой комиссын Шуурхай штабын гишүүдийг хамруулсан сургалт, хэлэлцүүлгийг зохион байгуулж байна. Цар тахлын үед хариу арга хэмжээ авч буй шуурхай удирдлагын тогтолцооны давуу болон сул талыг дүгнэж, хэрхэн сайжруулах талаар хэлэлцэн санал хүсэлтээ нэгтгэж, бүтэц, зураглал бий болгох нь сургалтын зорилго юм. Мөн СӨББ, ЕБС-ийн сургалт, хичээлийн үед халдварын тандалт хийх аргачлал, халдварын тархалтын шатны үнэлгээг гэтгэх, тайлан гаргах, батлагдсан тохиолдлын тандалт судалгаа хийх арга зүйд сурган чадавхижуулж байна. Улсын хэмжээнд халдварын 45.9 хувь нь аймаг, орон нутагт, 54.1 хувь нь Улаанбаатарт батлагдсан бөгөөд 8 дугаар сарын сүүлээс гурав дахь давалгаа эхэлсэн, цаашид улам эрчимжиж томуу, томуу төст өвчлөлтэй давхцан 12 сард оргил цэгтээ хүрнэ хэмээн ХӨСҮТ-ийн тархвар судлаач эмч М.Цолмон хэллээ.
twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.