“Удмаа мэдэж Судраа цуглуулъя” аяг эхлүүлээд байна


Өмнөговь:“Удмаа мэдэж Судраа цуглуулъя” угийн бичиг хөтлөх 3 сарын аяны үйл ажиллагааг Өмнөговь аймгийн хэмжээнд эхлүүлээд байна. Өмнөговь аймгийг хөгжүүлэх Засаг даргын үйл ажиллагааны “Нутгийн хишиг” хөтөлбөр, “Залуус” хөтөлбөрийн хүрээнд дээрх аянг зохион байгуулж байгаа юм. Угийн бичгээ хөтлөх үндэсний уламжлалаа сэргээхэд залуучууд, иргэд, олон нийтийг идэвхжүүлэх, угийн бичиг хөтлөхийн ач холбогдлыг таниулах, угийн бичиг хөтлөх аргад сургах, угийн бичиг хөтлөдөг өрх гэр бүлийн тоог нэмэгдүүлэх зорилготой юм. Аймгийн ЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Ц.Бадамцэрэн "Манай аймгийн ард иргэдийн дунд угийн бичиг хөтлөх ажил идэвхтэй байдаг. Өмнөх жилүүдэд олон сургалт явуулж, сургагч багш нарыг бэлдсэний үр дүнд иргэд угийн бичгээ маш сайн хөтөлдөг болсон. Ойролцоогоор таван мянга гаруй өрх угийн бичгээ хөтөлдөг гэсэн тоон мэдээ бий. Өнгөрсөн хугацаанд ургийн баяраа хийсэн, удмын уулзалт 1500 байна" гэлээ. “Удмаа мэдэж Судраа цуглуулъя” угийн бичиг хөтлөх аянг аймгийн ЗДТГ, Насан туршийн боловсролын төвтэй хамтран зохион байгуулж байгаа юм. Аяны хүрээнд идэвхтэй оролцсон 3 сумыг шалгаруулахаас гадна угийн бичгээ баяжуулан хөтөлсөн өрхийг шалгаруулж урамшуулна. Уг аян энэ оны 11 сар хүртэл үргэлжилнэ.
twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.