Өвчлөгсдийн 45 хувь нь гэрээр эмчлүүлж байна


Дундговь: Дундговь аймгийн хэмжээнд сүүлийн 24 цагт 119 хүн коронавирусний халдвар авч, 88 хүн эдгэрч, нэг хүн нас баржээ. Нийт халдварын тохиолдол 9 дүгээр сарын 20-ны байдлаар 3768, нас баралтын тоо 10 болж, 2602 иргэн эдгэрлээ. Халдвар тус аймгийн 15 суманд батлагдаж байгаа ба Сайнцагаан, Эрдэнэдалай, Дэлгэрхангай, Сайхан-Овоо, Хулд, Адаацаг, Баянжаргалан, Луус суманд илүү өндөр байна. Аймгийн Шуурхай штабын мэдээлснээр эмчлэгдэж байгаа 1079 хүнээс нэг хүний биеийн байдал маш хүнд, 3 хүний биеийн байдал хүнд, 73 хүн хүндэвтэр байгаа. Нийт өвчлөгсдийн 55 хувь нь эмнэлэгт, 45 хувь нь гэрээр эмчлүүлж байгаа аж. Сүүлийн 24 цагт 401 иргэн түргэвчилсэн шинжилгээнд хамрагджээ. Аймгийн хэмжээнд 30685 иргэн коронавирусний халдварын эсрэг дархлаажуулалтад хамрагдах ёстойгоос дархлаажуулалтын I тунд 24166, II тунд 21978, III тунд 1778 иргэн хамрагдсан байна. Дархлаажуулалтын эхний тунд хамрагдсан байдал 79 орчим хувьтай байна.
twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.