Дархан-Шарын гол чиглэлийн 22.9 км автозамын бүтээн байгуулалт эхэллээ


Дархан-Уул: Улсын төсвийн 41.6 тэр бум төгрөгийн хөрөнгө оруулалтаар Дархан-Шарын гол чиглэлийн 47.9 км авто замыг хатуу хучилттай болгоха ажил үе шаттай хийгдэж байна. Уг замын бүтээн байгуулалтын ажил 2019 онд эхэлсэн. "Төгс зам” ХХК Шарын гол сумаас Дархан чиглэл рүү 17.2 км замыг хутуу хучилттай болгосон. Харин энэ удаад “Анандын зам” ХХК Дархан талаас Аргалын гарам хүртэлх 22.9 км зам, 27 урт метр гүүрийн ажлыг гүйцэтгэхээр тендэрт шалгарсан байна. Гүйцэтгэгч компанийнхан энэ сарын 9-нд ажил гүйцэтгэх гэрээгээ байгуулан талбайдаа гарч геодизын болон цэг тэмдэг хүлээн авах ажлуудаа авчээ. Одоогоор хөрс хуулалтын ажлаа эхлүүлээд явж байна. Энэ жил газар шорооны ажлуудаа 90-95 хувьд хүргэх, гадна агаар -5 хэмд хүрч хүйтэртэл бетоны ажлаа хийхээр төлөвлөжээ. Гэрээт хугацаагаар замын ажлыг 2022 оны 8 дугаар сард ашиглалтад хүлээлгэн өгөх аж.
twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.