БНХАУ-ын мотоциклийн борлуулалт өсжээ


Энэ оны эхний найман сарын байдлаар мотоциклийн борлуулалт нэмэгдсэн гэж БНХАУ-ын мотоцикл үйлдвэрлэгчид мэдэгджээ. БНХАУ-ын Худалдааны танхимын мэдээлснээр, мотоциклийн борлуулалтын тоо энэ оны 1-8 дугаар сард 13.33 сая ширхэг болж, өмнөх оны мөн үетэй харьцуулахад 21.42 хувиар өссөн байна. Зөвхөн наймдугаар сард гэхэд мотоциклийн борлуулалт өмнөх оны мөн үеийнхээс 0.26 хувиар буурч, 1.68 сая ширхэг болжээ. Тус улсад мотоциклийн экспорт өнгөрсөн сард нэмэгдсэн байна. Тодруулбал, наймдугаар сард 705300 орчим мотоцикль экспортолсон нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 4.33 хувиар өссөн үзүүлэлт болжээ. Түүнчлэн тээврийн хэрэгслийн экспортын үнэ 457 сая ам.доллар болж, 21.64 хувиар өсжээ.
twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.