“Shang-Chi” шилдэг кинонуудын жагсаалтыг гурван долоо хоног дараалан тэргүүлжээ


"Marvel”-ийн анхны Ази гаралтай супер баатрын тухай “Shang-Chi and the Legend of the Ten Rings” кино “Box Office”-ийн жагсаалтыг гурав дахь долоо хоногтоо дараалан тэргүүлжээ. "Shang-Chi and the Legend of the Ten Rings" кино энэ долоо хоногт 21.7 сая ам.долларын ашиг орлого олжээ. Түүнчлэн одоогийн байдлаар АНУ, Канадын зах зээлээс 176.9 сая ам.долларын орлого олсны зэрэгцээ дэлхий даяар 320.6 сая ам.долларын ашиг орлого олсон байна. Уг кино цар тахал дэгдсэнээс хойш нээлтээ хийсэн кинонуудаас орлогоороо хоёрдугаарт бичигдэж байгаа талаар “Comscore” судалгааны фирмийн мэдээлэлд дурджээ. "Shang-Chi and the Legend of the Ten Rings" “Marvel” кино студийн 25 дахь кино бөгөөд уг цувралын Ази супер баатартай анхны кино юм. Дестин Даниэль Креттоны найруулсан тус кинонд Хятад-Канад гаралтай жүжигчин Симу Лю гол дүрийг бүтээсэн бол Вэнвүгийн дүрд Хонконгийн алдарт жүжигчин Тони Люн, Шанг-Чигийн найз Кэтигийн дүрд Аквафина, Зян Нанийн дүрд Мишель Йео нар тоглосон бөгөөд уг кинонд мөн Фала Чен, Меньер Жан, Флориан Мунтяну, Ронни Чиэн нарын бусад жүжигчид тогложээ.
twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.