Канарын арлууд дээр галт уул дэлбэрч эхэлжээ


Канарын арлуудын нэг хэсэг болох Испанийн Пальма арал дээр Кумбре-Вьеха галт уул дэлбэрч эхэлсэн тухай EFE агентлаг мэдээлжээ. Тус агентлагийн мэдээлснээр, өнгөрсөн долоо хоногт галт уулын дэлбэрэлтийн бүсэд газар хөдлөлтийн идэвхжил нэмэгдсэн байна. Галт уулын лаав буюу халуун хайлмаг ойролцоо орших жижиг тосгон руу урсаж байна гэж мэдээлж байна. Эрх баригчид дөрвөн суурингийн оршин суугчдыг нүүлгэн шилжүүлж эхэлжээ. Түүнчлэн хэд хэдэн замын хөдөлгөөнийг хаах шийдвэр гаргасан байна. Испанийн Ерөнхий сайд Педро Санчес АНУ-д хийх айлчлалаа хойшлуулж, Канарын арлуудыг зорихоор шийдсэн тухай тус улсын Засгийн газрын хэвлэлийн албанаас мэдээлсэн байна. Арал дээр газар хөдлөлтийн идэвхжил эрс нэмэгдсэний дараа байгалийн гамшиг болж магадгүйг өмнө нь Канарын арлуудын Галт уул судлалын хүрээлэнгээс анхааруулж байжээ. Пальма арал нь галт уулын гаралтай бөгөөд төв хэсэгт нь галт уулын нуруу байдаг аж. Хамгийн сүүлд 1971 онд Тенегиа галт уул сэрэхэд том хэмжээний дэлбэрэлт болж байв.
twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.