Монгол Улсын сонгуулийн төв байгууллага ОХУ-ын Төрийн Думын сонгуулийг ажиглалаа


ОХУ-ын Сонгуулийн төв комиссын урилгаар Монгол Улсын Сонгуулийн ерөнхий хорооны гишүүн Г.Байгалмаа, Сонгогчийн боловсрол, сургалтын төвийн дарга Б.Оюумаа нар энэ сарын 17-19-нд ОХУ-д Төрийн Думын сонгуульд албан ёсны ажиглагчаар оролцлоо. Дэлхийн нийтийг хамарсан коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлын үетэй давхацсан уг сонгуулийн санал авах ажиллагааг санал авах байр болон цахимаар зохион байгуулж байгаа үйл явцтай танилцсан юм. Төрийн Думын сонгуульд нийт 5800 хүн, 23 нам, эвсэл өрсөлдсөнийг ОХУ-ын Сонгуулийн төв комиссоос мэдэгдсэн. Улс даяар зохион байгуулсан энэхүү сонгуульд дэлхийн 55 улсын 250 ажиглагч оролцлоо.
twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.