Мөрөн сумын ерөнхий төлөвлөгөөтэй танилцлаа


Хөвсгөл: Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатараар ахлуулсан ажлын хэсэг амралтын өдрүүдэд Мөрөн суманд ажиллав. Энэ үеэр Мөрөн сумын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, дэд бүтцийн асуудал, газар нутгийн гидрогеологийн судалгааны асуудлууд, газар олголтын талаарх мэдээлэлтэй танилцууллаа. Мөрөн сумын Хөгжлийн ерөнхий төлөвлөгөө 2016 онд аймгийн Иргэдийн хурлын тогтоолоор батлагдсан. Тус тогтоолоор Мөрөн сум зүүн тийш хөгжих ерөнхий төлөвлөгөөтэй юм. Гэвч Мөрөнгийн зүүн тал Түнэл сумын газар нутагт багтдаг учраас иргэдэд төлөвлөгөөгүйгээр газар олгож байгааг аймгийн удирдлагууд хэлж байлаа. БХБ-ын сайд Б.Мөнхбатаар аймаг, сумын хоорондын уялдаа холбоог сайжруулж, усны нөөцийн судалгааг нарийвчлан гаргах, төлөвлөлтүүдийг тодорхой болгон чанд мөрдөж ажиллах талаар холбогдох албаныханд чиглэл өглөө. Барилга, хот байгуулалтын сайдын ажлын хэсгийн бүрэлдэхүүнд сайдын зөвлөх Б.Бямбажав, БХБЯ-ны Газрын дарга Д.Баярсайхан, Э.Ганхүү, Г.Цогтсайхан болон Барилгын хөгжлийн төвийн захирал Ц.Амарсанаа нар ажиллаж байна.
twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.