Улаанбаатарт 18-20 хэм дулаан байна


Малч­ид, иргэд, хадланчид, тариаланчдын анхааралд: Өнөөдөр зүүн аймгуудын нутгаар бороо орж, Алтайн уулархаг нутгаар хүчтэй салхи шуургатай байхыг анхааруулж байна. 2021 оны 9 дүгээр сарын 20-ны 8.00-20.00 цаг хүртэл: Нутгийн зүүн хагаст үүлэрхэг. Бусад нутгаар солигдмол үүлтэй. Төвийн аймгуудын нутгийн баруун хойд болон зүүн, говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй. Салхи нутгийн баруун хагаст баруун өмнөөс, бусад нутгаар баруунаас секундэд 6-11 метр, Алтайн уулархаг нутгаар секундэд түр зуур 18-20 метр хүрч ширүүснэ. Хэнтийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр 14-19 хэм, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн баруун хэсгээр 23-28 хэм, бусад нутгаар 18-23 хэм дулаан байна. УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүл багасна. Бороо орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. 18-20 хэм дулаан байна. БАГАНУУР ОРЧМООР: Үүлэрхэг. Үдээс өмнө бага зэргийн бороо орно. Салхи зүүн хойноос секундэд 5-10 метр. 16-18 хэм дулаан байна. ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүл багасна. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 4-9 метр. 15-17 хэм дулаан байна.
twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.