Л.Оюун-Эрдэнэ: Эдийн засгаа дэмжих бодлогыг тууштай баримтална


“Намрын ногоон өдрүүд-Үндэсний үйлдвэрлэл 2021” үзэсгэлэн худалдаа энэ сарын 16-23-нд Төв цэнгэлдэх хүрээлэнд зохион байгуулагдаж байна. Энэ жил хүнс үйлдвэрлэгчдээс гадна жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгд, хөнгөн үйлдвэрийн салбарынхан, шинэ технологи үйлдвэрлэлд нэвтрүүлсэн эрдэмтэн судлаачид нэмэгдэж, 320 аж ахуйн нэгж, 138 иргэн бүтээгдэхүүнээ танилцуулан, борлуулж байна. Ерөнхий сайд Л. Оюун-Эрдэнэ өнөөдөр үзэсгэлэнд оролцож ногоочид, үйлдвэрлэгчидтэй уулзлаа. Тэд борлуулалт тааруу байсан ч үзэсгэлэн эхэлснээс хойш нэмэгдэж байна гэв. Энэ сарын 16-нд 24.5 сая, 17-нд 78.9 сая, 18-нд 110.8 сая, нийт 214.5 сая төгрөгийн худалдаа хийжээ. Үзэсгэлэнд оролцож буй ногоочдын хувьд эх орныхоо хөрсөнд төрөл бүрийн хүнсний ногоо ургуулж байгаа ч ургацаа хадгалах стандарт хангасан зоорь дутагдалтайг ярьж байлаа. Энэ жилийн хувьд манай улс төмс, хүнсний ногооныхоо хэрэгцээг дотоодоос хангаж, илүү гарсныгаа нөөцлөх бодлого барьж байгааг Ерөнхий сайд онцоллоо. Тэрбээр, “Манай улс улаанбуудай, төмсний хэрэгцээгээ 100 хувь, хүнсний ногоогоо 60 хувь дотоодоосоо хангах урьдчилсан төлөв гарсан. Манай улсын улаан буудайн жилийн хэрэгцээ 310 орчим мянган тонн. Үүгээр тооцоолбол, 200 орчим мянган тонн ургац илүү авахаар байна. Тиймээс бид зөвхөн импортыг дэмжих бүтээгдэхүүн үйлдвэрлэлд анхаарах биш экспортыг дэмжих бодлого барина. Хүнсний нөөц бүрдүүлж, зоорь, өвлийн хүлэмж барихад анхаарна” гэлээ. Мөн цар тахал хэзээ дуусах нь тодорхойгүй энэ үед Засгийн газар иргэдийнхээ эрүүл мэндийг хамгаалахаас гадна эдийн засгаа ч дэмжих бодлогыг тууштай баримталж байна. Та бидний хамтын ажиллагаа чухал, хамтдаа хичээцгээе” хэмээжээ. Үзэсгэлэн худалдааны үеэр үйлдвэрлэгчдийн онцгой, шилдэг бүтээгдэхүүн, тариаланчдын шинэ ургацын дээж хүртэж, хоол үйлдвэрлэлийн салбарын үйлчилгээг авахаас гадна салбарын хөгжлийг дэмжих төрөл бүрийн мэдээлэл өгч байна. Түүнчлэн аж ахуйн нэгж, төрийн байгууллага хооронд бизнесийн гэрээ хэлцэл хийнэ. Үзэсгэлэнгийн талбайд өглөө, оройд ариутган халдваргүйжүүлж байгаа аж.
twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.