“Мартагдашгүй намар” нэвтрүүлгийн зураг авалт эхэллээ


Орхон:Хүүхэд, залуусыг хөдөлмөрт сургах, газар тариалангийн ажлын онцлогийг ойлгуулах зорилготой “Мартагдашгүй намар” реалити шоу нэвтрүүлгийг Орхон аймгийн NBTV, ETV телевиз хамтран зохион байгуулж байна. Нэвтрүүлгийн зураг авалтыг Жаргалант суманд хийж байна. Нийт 20 гаруй залуус хоёр баг болж ногоо хураах, үр тариа боловсруулах ажилд тусалж байгаа юм. Орхон аймгийн Жаргалант сум нь мал аж ахуй, газар тариалангийн бүс нутаг бөгөөд тариаланчдад намрын их ажлын энэ үед туслахаар ирсэн залуучуудад мөн талархаж буйгаа илэрхийлж байлаа. Нэвтрүүлгийн зураг авалт 21 хоног үргэлжилж, ирэх сарын нэгнээс олон нийтэд хүрнэ .
twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.