Коронавирусний халдвар 2777 тохиолдлоор нэмэгдэж, 6566 хүн эдгэрлээ


Сүүлийн 24 цагт коронавируст халдвар 2777 тохиолдлоор нэмэгдэж, 6566 хүн эдгэрлээ. Халдварын тохиолдлын гурав нь зөөвөрлөгдсөн бол 1357 нь Улаанбаатар хотод, 1417 нь хөдөө орон нутагт бүртгэгдэв. Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй 21391 иргэн байна. Эдгээрээс биеийн байдал хөнгөн 12768, хүндэвтэр 6352, хүнд 1904, нэн хүнд 371 хүн байгаа аж. Халдвар аваад гэртээ эмчийн хяналтад байгаа 52205 иргэн өрхийн эмчийн заавар, зөвлөмжийн дагуу эмчлүүлж байна. Харамсалтай нь халдварын улмаас 12 хүн нас барснаар манай улсад “Ковид-19”-ын шалтгаант нас баралт 1035 болсныг ЭМЯ мэдээлэв.
twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.