Хүдэр олборлолтын зардлыг бууруулах шинэ технологи нэвтрүүлэхээр ажиллаж байна


Эрдэнэт үйлдвэрийн Ил уурхайн олборлолтын зардлын 45 хувийг технологийн тээвэр эзэлдэг. Уурхай гүнзгийрэх тусам тээвэрлэлтийн дундаж зай уртасч, тэр хэрээр зардал байнга өсөн нэмэгддэг. Иймээс үйлдвэрийн газрын удирдлагууд уулын цул тээвэрлэлтэд мөчлөгт урсгалт тээврийн технологи буюу хосолмол тээврийн систем нэвтрүүлэхээр өнгөрсөн хавар ХБНГУ-ын “3В TEC AUFBEREITUNGSSYSTEME” компанитай “түлхүүр гардуулах” нөхцөлтэйгээр гэрээ байгуулснаар эхэлсэн юм. Уулын цул тээвэрлэлтийн зардлыг 37 хувиар, хүдэр олборлолтын өөрийн өртгийг 20 хувиар бууруулах энэхүү ажлын техник, эдийн засгийн үндэслэл боловсруулах, тоног төхөөрөмжийн нарийвчилсан зураг гаргах ажил өнөөдрийн байдлаар бүрэн дуусч, үйлдвэрлэлийн шатандаа шилжээд байна. Удахгүй барилга угсралтын ажил эхлэх бөгөөд ирэх оны долдугаар сард ашиглалтад хүлээн авна гэж тус үйлдвэрийн ХМОНХА-аас мэдээллээ.
twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.