Үндэсний номын баяр үргэлжилж байна


Үндэсний номын баяр “Өдөр бүр уншъя” уриатайгаар Д.Сүхбаатарын талбайд гурав дахь өдрөө үргэлжилж байна. “Номын баярыг нийтээр тэмдэглэх хууль”-тай болсон анхны жил гуч дахь удаагаа зохион байгуулагдаж буй номын баяр цар тахлын онцгой нөхцөл байдалд болж байна. Номын баярын үеэр зуу гаруй асарт шинэ номыг 50 хүртэл хувиар хямдруулан зарж байлаа. Цар тахлын халдвар ихэссэнтэй холбоотой орон нутагт харилцан адилгүй, зарим аймагт задгай талбай, цахим гэх мэт байдлаар зохион байгуулж байгаа аж. УИХ-ын чуулганаар баталсан нийтээр тэмдэглэх баяр, тэмдэглэлт өдрүүдийн тухай хуулийн 5.1.17-д "Үндэсний бичиг соёл, номын өдрүүд: тав болон есдүгээр сарын гурав дахь долоо хоногийн бямба, ням гараг” гэж тусгасны дагуу энэ өдрийг албан ёсны тэмдэглэлт өдөр болгожээ.
twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.