Кувейтэд далайн эрэг орчмын цэвэрлэгээний кампанит ажлыг зохион байгуулжээ


Кувейт улс “Эх дэлхийн цэвэрлэгээний өдөр”-ийг тохиолдуулан хүрээлэн буй орчны талаарх мэдлэгийг дээшлүүлэх, байгаль орчинд учруулж буй аюул заналхийллийг бууруулах зорилгоор далайн эрэг орчмын цэвэрлэгээний кампанит ажлыг бямба гарагт зохион байгуулжээ. Уг аяныг байгаль орчны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг ашгийн бус "Trash Tag" байгууллага НҮБ-ын Кувейт дахь суурин төлөөлөгчийн газар болон өөр хэд хэдэн байгууллагатай хамтран зохион байгуулжээ. Аяны хүрээнд Аль Жахра мужийн Шумайма далайн эрэг дэх түүхэн дурсгалт газарт цэвэрлэгээ хийсэн байна. “ “Эх дэлхийн цэвэрлэгээний өдөр”-ийг тохиолдуулан зохион байгуулсан цэвэрлэгээний арга хэмжээнд оролцохоор олон арван хүн ирсэн байна. Бид хүмүүсийг хүрээлэн буй орчны асуудлуудын талаар мэдлэгтэй байхад тусалдаг бөгөөд долоо хоног бүр наран шарлагын газар, цөл, арлууд зэрэг янз бүрийн газруудад цэвэрлэгээний кампанит ажлыг зохион байгуулж байна” хэмээн "Trash Tag" байгууллагын үүсгэн байгуулагчдын нэг, захирал Карина Масейра дурджээ. НҮБ-ын Суурин зохицуулагчийн үүрэг гүйцэтгэгч Хидеко Хадзиалик "Бид байгаль орчныг хамгаалах үүрэг хариуцлагаа ухамсарлаж, эв санааны хувьд нэгдмэл гэдгээ харуулахаар энд байна" гэжээ.
twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.