Цагдаагийн 60 гаруй албан хаагч эргүүл хяналт хийж байна


Өмнөговь аймагт энэ сарын 13-аас иргэдийн хөдөлгөөнд хязгаарлалт тогтоогоод байгаа юм. Хөдөлгөөнд хязгаарлалтанд тогтоосонтой холбоотойгоор 29 цэгт өдөртөө Цагдаагийн 60 гаруй албан хаагч ээлжээр эргүүл хяналтын ажлыг гүйцэтгэж байна. Аймгийн Цагдаагийн газрын Нийтийн хэв журам хамгаалах тасгийн дарга, хурандаа Ш.Эрдэнэбаяр "Аймгийн Онцгой комиссоос гаргасан шийдвэрийн хэрэгжилтийг бид ханган ажиллаж байна. Иргэд хөдөлгөөний хязгаарлалтын дэлэмээ маш сайн хэрэгжүүлж байгаад таатай байгаагаа онцлох байна. Цагдаагийн байгууллагаас ард иргэдийнхээ амар тайван байх, олон нийтийн аюулгүй байдлыг хангах үндсэн чиг үүргээ хэрэгжүүлэн бусад хууль сахиулах байгууллагуудтайгаа уялдаа холбоотой ажиллаж байна" гэлээ. Тус аймагт төрийн байгууллагууд 16:00 цаг, үйлчилгээний аж ахуй нэгжүүд 17:00 цаг хүртэл ажиллаж байна. Иргэдийн хөдөлгөөнийг 18:00 цагаас өглөөний 05:00 цаг хүртэл хязгаарлаж байгаа юм.
twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.