Үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчдийн санхүүгийн мэдлэгийг дээшлүүлэх төлөвлөгөө баталлаа


Монголбанк болон ХХААХҮ-ийн сайдын хамтарсан тушаалаар, Бичил, жижиг, дунд үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчдийн санхүүгийн мэдлэгийг дээшлүүлэх дунд хугацааны төлөвлөгөөг өнөөдөр баталлаа. Төрөөс мөнгөний бодлогын талаар 2021 онд баримтлах үндсэн чиглэл болон “Олон нийтийн санхүүгийн суурь мэдлэгийг дээшлүүлэх хөтөлбөр”-ийн хүрээнд өнөөдөр тус төлөвлөгөөг баталсан юм. Төлөвлөгөө нь санхүүгийн хэрэглэгчийн хууль ёсны эрх ашгийг хамгаалах, хувийн болон бизнесийн санхүүгээ зөв удирдахад дэмжлэг болох ач холбогдолтой бөгөөд Монголбанк, ХХААХҮЯ чиглүүлж, Санхүүгийн зохицуулах хороо, Жижиг, дунд үйлдвэрийн газар, Нийслэлийн жижиг дунд үйлдвэр үйлчилгээг дэмжих төв, Насан туршийн боловсролын үндэсний төв, Зээлийн батлан даалтын сан, Хадгаламжийн даатгалын корпораци, Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхим болон Монголын банкны холбоо гэсэн оролцогч талыг багтаасан ажлын багийн оролцоотой хэрэгжүүлнэ. Бичил, жижиг, дунд үйлдвэрлэлийн салбар нь дотоодын нийт бүтээгдэхүүний дөрөвний нэгийг бүтээж, нийт ажлын байрны 50 гаруй хувийг бүрдүүлж байгаа. Дунд хугацааны төлөвлөгөөний зорилго нь бичил, жижиг, дунд бизнес эрхлэгчдийн санхүүгийн мэдлэгийг дээшлүүлэх чиглэлээр хэрэгжүүлж буй үйл ажиллагааны давхардлыг арилгаж харилцан уялдааг хангах, үр дүнг нэмэгдүүлэх замаар эдийн засаг болон санхүүгийн салбарын тогтвортой байдал, хөгжилд хувь нэмэр оруулах юм. Иймд хувиараа бизнес эрхэлдэг иргэдээс гадна бичил, жижиг, дунд үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчдэд чиглэж тус төлөвлөгөө хоёр үе шаттай хэрэгжүүлнэ.
twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.