МУСГЗ Д.Жамъян 92 насандаа “Дуулж яваарай” номоо гаргалаа


МУСГЗ Дагвын Жамъянгийн “Дуулж яваарай” шүлгийн ном хэвлэлтээс гарлаа. МАН-ын ахмад гишүүн, зохиолч, яруу найрагч Д.Жамъян өдгөө 92 настай бөгөөд тэрээр уран бүтээлийн тайлан болгож уг номоо гаргажээ. Нийт 118 дууны шүлгээс бүтсэн “Дуулж яваарай” найргийн номоо Их Монгол Улс байгуулагдсаны 815, Ардын хувьсгалын түүхт 100, МАН байгуулагдсаны 100, Эрдэнэт хот байгуулагдсаны 45 жилийн ойд зориулжээ. МУСГЗ Д.Жамъян шүлэг, найраглал, жүжиг, тууж, найруулал гээд 1500 орчим бүтээл туурвиж, яруу найргийн 50 гаруй ном гаргажээ. Түүний “Говь хангайн дуу”, “Эхийн сэтгэл”, “Уул талын шүлгүүд”, “Насны намар” зэрэг шүлгийн номууд нь оргил бүтээлүүдийнх нь нэг юм. Ташрамд дурдахад, “Дуулж яваарай” номыг Орхон аймгийн МАН ивээн тэтгэсэн байна.
twitter share 0
Таны ямар жилтэй вэ?
Та Like дарж саналаа өгсөн ч таны санал нэмэгдэхгүй байвал Confirm дээр дарж саналаа баталгаажуулна уу! Та саналаа өгсөнөөр Facebook дээрээ өөрийн жилийн зурхайг хүлээн авч байх болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд anews.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.